fbpx Г.ЁНДОН: УУЛ УУРХАЙН САЛБАР БИДНИЙ ЦАЛИНГ ТАВЬЖ БАЙНА. ИЙМД ЛИЦЕНЗИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛНЭ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 10 секунд

Г.ЁНДОН: УУЛ УУРХАЙН САЛБАР БИДНИЙ ЦАЛИНГ ТАВЬЖ БАЙНА. ИЙМД ЛИЦЕНЗИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛНЭ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Эх сурвалж: http://www.mmhi.gov.mn/

 

18 дахь удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлоод,

“Улс эх орны эдийн засгийн тулгуур болсон эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх нь монголчууд бидний эн тэргүүний зорилт бөгөөд энэ салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилган, нээлттэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

Манай салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаардаг. Монгол Улс, монголчуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, харилцан үр ашигтай, хамтын үйл ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорино.

Цаашид манай Засгийн газар, яамны зүгээс ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан ажиллана”хэмээсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөгжлийн эх суурь-эрдэс баялгийн санг арвижуулан баяжуулах замаар уул уурхайн хөгжлийн үндсийг бэхжүүлэхийн тулд төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд удаан хүлээгдсэн “Үндэсний Геологийн алба” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Ингэснээр геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн эрдэс баялгийн боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх зэрэг эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

Яамны зүгээс Геологи, Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэр гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн том салбарт хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэхээр зорьж байна.

 

Мөн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, төмөр, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж, зарим дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн ба цаашид хүнд үйлдвэрүүдийг бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн борлуулах зах зээл, өрсөлдөх чадвар, үндэсний эрх ашиг зэргийг харгалзан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

 

“Дисковер Монголиа” арга хэмжээг Монгол Улсад хайгуул, олборлолтын шинэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, таниулах, салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор 2003 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ.

Уул Уурхай, Хүнд үлйдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:

Салбарын ирэх дөрвөн жилийн бодлогыг “олборлолтын үе шатнаас боловсруулалтын үе шатанд шилжсэн жилүүд байх болно”хэмээн тодорхойлсон

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалтад салбарын Дэд сайд О.Батнайрамдал “Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж, “Тусгай зөвшөөрөл болон орон нутгийн харилцаа”сэдэвт панель хэлэлцүүлэгт оролцлоо.   

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал илтгэлдээ,

Засгийн газар, УУХҮЯ-аас  ойрын жилүүдэд энэ салбарт баримтлах  үндсэн бодлого  олборлолтоос боловсруулалт руу шилжих үе шатыг хангахад чиглэх болно. Ирэх дөрвөн жилд стратегийн томоохон орд, газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тиймээс Засгийн газар, УУХҮЯ, ГХЯ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарган ажиллаж байна.

 

Мөн хайгуулын салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар учир дараагийн томоохон ордуудыг нээн илрүүлэхийн тулд зайлшгүй эрэл хайгуул хийж байж уул уурхайн салбар урт хугацаандаа тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тодоор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр олгох асуудлыг сайтар судалж, эрх зүйн орчныг шинэчлэх,  сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.  

ХӨСҮТ-д сахиур хийж байсан иргэн таван давхраас унаж нас баржээ
ХӨСҮТ-д сахиур хийж байсан иргэн таван давхраас унаж нас баржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​