
ЭМЯ, Засгийн газраас хамтран ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Тухайн эхнэр, нөхрийн ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д авч ирэн тусгаарлаад шинжилгээ авсан. Хоёр хүнээс буюу ээжээс нь, дүүгээс нь коронавирусийн халдвар илэрлээ. Одоо уг хоёр иргэний ойрын хавьтлуудыг олж тогтоож, шинжилгээ хийнэ. Дүү нь оюутан байсан" гэв.