fbpx М.Энхсайханыг “Хорьж байгаад нэмж ял өг”...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 10 секунд

М.Энхсайханыг “Хорьж байгаад нэмж ял өг”...

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатанд өнөөдөр хэлэлцэж анхан шатны шүүхээс өгсөн ялаас 6 сарыг хасч шийдвэрлэлээ.

Түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.6-1, 22.1-1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 5-72нд хэлэлцсэн.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-1,2 дахь хэсгийг нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд  дөрвөн жил зургаан сар хорих ял оноосон юм. Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, ингэхдээ хорих ял эдэлж дууссан өдрөөс эл хугацааг тооцохоор шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Энхсайханыг хорих ялын хугацааг зургаан сараар багасгах тогтоол гарган, бусад шийдвэрийг хэвээр үлдээв. 

М.Энхсайханыг “Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглалтад оруулах гэрээ байгуулах ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан, УИХ-ын тогтоол зөрчин, хөрөнгө оруулагч “Шинхуа Энержи”, “Энержи Ресурс” болон “Сумитомо корпорац”-ын түншлэлд давуу тал олгосон гэж шүүх үзсэн байдаг. Мөн төрсөн дүү болон түүний хүүгийн нэр дээрх “ЕАС” ХХК-иас “Лексус-570” загварын автомашиныг “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид тухайн үеийн зах зээлийн ханшаас 55 сая төгрөгөөр илүү үнээр худалдан авч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан буруутайд тооцсон.

Уг хэрэг анх маш дуулиантай эхэлж байв. Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн эх орноосоо урвасан хэмээн Эрүүгийн хуулийн хатуу зүйл ангиар буруутгаж байгааг хуулийнхан мэдэгдэж байсан. Гэвч хэргийн шийдвэрлэлтийн явцад энэ зүйл анги хэрэгсэхгүй болж, машин өндөр үнээр худалдаж авсан гэх хэрэгт буруутгагдсан юм.

 

М.Энхсайханыг шалгасан хэрэгт улс төр орсон гэдгийг дээр дооргүй ярьдаг. Тэр бүү хэл хэрэг шалгахад хуулийн ноцтой алдаа гарсан талаар хуульчид ярих боллоо.

Энэ тухай хуулийн үндэслэлийг гаргасан нэгэн хуульчийн тайлбарыг танилцуулж байна.

“Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хэд хэдэн ноцтой алдаа гарсан байна.

Нэгдүгээрт,

Засгийн газрын тогтоолын төсөл танилцуулсан гэх үйлдэл нь

  • Хорлон сүйтгэх /19.6/,
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /22.1/ гэсэн 2 зүйл ангиар буруутгагдаж, үүнээс Хорлон сүйтгэх гэх үйлдлийг нь тусгаарлаад нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Хорлон сүйтгэх гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн ойлголт олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсан нь худлаа болж таарлаа. Шинэ эрүүгийн процессын хувьд гэмт хэрэг үйлдсэнийг нь нотол, хэрэв нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуультай ч нэмээд яллаад ир гэж буцаасан нь процессын ноцтой зөрчил юм. Энгийнээр бол Оросын Ходорковский шиг “хорьж байгаад нэмж ял өг” гэдэг зарчимаар шийдвэрлэсэн нь хүний эрхийн талаасаа ч зөвтгөгдөх боломжгүй юм. Нэг үйлдэлд 2 өөр зүйл ангиар өөр цаг хугацаанд давтан ял шийтгэх тухай шийдвэр шүүх гаргасан байна.

Хоёрдугаарт М.Энхсайханы шууд оролцоог нотлоогүй атлаа түүнийг хамаатуулж үзсэн Таван толгой төсөлд машин худалдсан гэх үйлдэлд буруутгасан байна. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан /5 жил 2 сар/ боловч шүүхээс гэмт үйлдлийг таслан зогсоосноор хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн урьд хожид огт сонсдоогүй дүгнэлт өгсөн байна. Хэзээ ч хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй юм байна. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолох тухай Эрүүгийн хуулийн зохицуулалт бий /1.10.1/, УДШ-ийн тайлбар /2010 оны 20 дугаар тогтоол/ ч бий. Энэ хэсэг бол харин хүчээр яллах зорилготой харагдаж байна.

Цаашлаад, цагаатгах талын баримтыг шүүх ор тас мартсан, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хохирол нотлохгүй ял өгсөн /угаас гэрээний төсөл боловсруулсан үйлдэлд хохирол байхгүй-гэрээ байгуулагдаагүй гэдгийг санаарай/, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн хамтын шийдвэрээс ганц М.Энхсайханыг сугалж ялласан, Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын тогтоолын төсөл танилцуулагдаад буцаагдсан үйл явдалд Ерөнхий сайдыг алгасаад салбар хариуцсан сайдыг гэмт хэрэгт буруутгасан зэргээс үзэхэд хуульч хүний хувьд гэм буруутай гэж ял өгөх үндэслэлгүй” гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn

Б.ЗАЯА

 

Д.Нямхүү: Жолоочийн ээж болон дүүгээс нь халдвар илэрлээ
Д.Нямхүү: Жолоочийн ээж болон дүүгээс нь халдвар илэрлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​