Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт онгоц өчигдөр буюу 11 дүгээр сарын 11-нд Япон улсаас иргэдээ татан авахаар Улаанбаатар хотоос 09:30 цагт хөөрч, мөн өдрийн 23:00 цагт иргэдээ татан авч “БуянтУхаа” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.