fbpx Ш.Оргил: 74 настай иргэн Ц нь 38 хэм хүрч халуурч, толгой өвдөж, дотор муухайрсан гэх мэдүүлэгтэй байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ш.Оргил: 74 настай иргэн Ц нь 38 хэм хүрч халуурч, толгой өвдөж, дотор муухайрсан гэх мэдүүлэгтэй байгаа

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил цаг үеийн асуудлаар шуурхай мэдээллийг өглөө.

Тэрээр "Сэлэнгэ аймгийн Сүхбатаар сумын 4 дүгээр багийн харьяат 74 настай Ц гэх иргэн халдварын сэжигтэй тохиолдол илрээд байна. Тэрээр ам бүл 4-үүлээ байдаг. Хүү, ач хүүгийн хамт амьдардаг. Хүү нь хөдөө ажиллаж байгаа учир байгаагүй. Иргэн Ц энэ сарын 6-наас  38 хэм хүрч халуурч эхэлсэн. Анх толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өрхийн эмнэлэгт үзүүлсэн. 9-нд Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, удахгүй ханиалгаж эхэлсэн мэдүүлэгтэй байна. Тиймээс тухайн иргэнийг ойролцоо хавьтлын иргэдээс авсан шинжилгээний хамтаар Улаанбаатар хот руу ХӨСҮТ рүү илгээхэд бэлэн болоод байна.

Түүнээс гадна халдвар илэрсэн Тирийн жолооч Д-тэй хамт хавьталд орсон 25 хүний шинжилгээний хариу гарсан. Бүгд сөрөг хариу гарсан. 

Одооноос эхлээд Сүхбаатар, Алтанбулаг сумын  хөдөлгөөнийг бүрэн хориглоод байна" гэлээ.

Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА

Дархан-Уул аймагт сэжигтэй иргэн тусгаарлагджээ
Дархан-Уул аймагт сэжигтэй иргэн тусгаарлагджээ
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​