Коронавирусын нөхцөл байдлаас үүдэн бүх нийтийн онцгой дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, ахалж ажиллахаар боллоо. Монгол Улсын гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэ штабыг байгуулж байна. Тодруулж хэлэхэд нийслэл, орон нутгийн хүнсний хангамж хэвийн байна. Бүхий л дэлгүүр, супермаркетууд болон хот хоорондын хүнсний тээвэр ч чөлөөтэй ажиллаж байгаа. Мах, махан бүтээгдэхүүний урсгалыг хянаж, нийслэлд өмнө нь нийлүүлж байснаас илүү түвшний махны нийлүүлэлттэй байна. Тиймээс хүнсний нөөцийн тухайд иргэд та бүхэн тайван амгалан байгаарай.