Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг арга хэмжээ нь арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Хориглолтын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн. Тиймээс иргэд гадуур хөдөлгөөнд оролцохгүй, гарахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. Энэ арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна" гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА