fbpx “Шар аюул”-ын айдас ба Сибирь дэх Хятад төрхийн тухайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 33 секунд

“Шар аюул”-ын айдас ба Сибирь дэх Хятад төрхийн тухайд

“Хятадууд "Байгаль нуур Тан, Хан гүрний үед манайх байсан, одоо буцааж авахсан" гэж ярьдаг, тэр орчмоор ихээхэн "эргэлддэг", том том объектуудыг худалдан авдаг болсон тухай оросууд ярилцах болоод байна. Байгаль нуур манай хойд зүгт шүү дээ!” гэсэн жиргээтэй хэд хоногийн цахим орчинд тааралдаж билээ.  Үүнээс үүдэн Сибир, Алс дорнод дахь хятад нөлөөллийг сонирхож үзэв.

Оросуудын хувьд “Шар аюул” гэх болгоомжлол бий. Энэ нь Хятадын аюул заналхийллийг илэрхийлдэг. ОХУ-ын Алс Дорнодын их сургуулийн профессор Иван Зуенко “Манай цорын ганц “Том холбоотон” болох Хятадтай бид В.Путиний хэлсэнчлэн түүхэндээ хамгийн ойр дотно болоод байгаа билээ. Тэгсэн мөртлөө ард түмний ихэнх нь “Шар аюул”-аас айн эмээж байдаг. Нэг талаас нь авч үзвэл энэ домог орчин үеийн Оросын нийгмийн гол хандлага болсон айн эмээх үзэгдэлтэй их сайхан авцалдаж байгаа юм” хэмээжээ.

Орост, тэр дундаа Сибир Алс Дорнодод хэчнээн тооны хятад иргэд байгаа нь тодорхойгүй. 2008 онд гарсан Александр Лариний “Орос дахь Хятадын цагаачид” номонд ОХУ-д байнга оршин суудаг хятад иргэн 35 мянга, богино хугацаагаар оршин суугаа нь 25 мянга гэж албан ёсны тоо баримтад тулгуурлан гаргажээ. Гэвч яг үнэндээ одоо хэдэн хятад иргэн Орост байгааг хэн ч мэдэхгүй. Статистик тоо ч бас баталгаатай биш.  Судлаач Виля Гельбрас 2000 онд хамгийн ихдээ хагас сая хятад Орост байж магадгүй гэж хэлж байв. Харин түүхч В. Дятловын бодлоор  хоёр саяд хүрсэн гэжээ.  Гэхдээ энэ хоёр тоо баримт бол 10-аад жилийн өмнөх. Зарим улстөрчид хятадуудын тоо үүнээс нэмэгдээгүй гэдэг. Үүнийгээ тэд нэгдүгээрт, гадаад иргэдийг хянах бодлого хатуу болж, гадаадын ажилчдын тоонд хязгаар тавьсан, хоёрдугаарт, Хятад орон өөрөө шинэчлэгдэн хөгжиж, цагаачдынх нь хүсэл мөрөөдөл ч өөрчлөгдсөн  гэсэн үндэслэлээр тайлбарлдаг. Амьдралаа сайжруулах гэж Орост очсоноос  дотоодынхоо баян мужууд руу явахыг илүүд үздэг болсон гэжээ. Энэ ч бас оргүй тайлбар биш. Тус улсын дотоодын цагаачдын тоо 250 саяд хүрээд байгаа гэх тоо баримт бас байна. Нөгөөтэйгүүр Хятад улс өөрөө ажиллах хүчний илүүдэлтэй биш болоод байна. БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон хувирсан нь одоо тэд  ажиллах хүч гадагш гаргаж биш, харин  их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бусад улс орныг эдийн засгийн хараат байдалд оруулдаг болсон.

Ийм хүчин зүйлүүд  хятадын цагаачлалын аюулыг түр мартагнуулдаг ч бодит байдал ямар байна вэ.

Судлаач А. Храмчихин “БНХАУ-ын Засгийн газар “хүн ам зүйн довтолгоо” хийхдээ амжилттай гаршсаны нэг жишээ нь Шинжаан-Уйгарын автономит район юм. Тодруулбал 1953 онд тус мужийн хүн амын дөнгөж 5 хувь нь хятадууд байсан бол 2010 гэхэд 40 хувь болж өссөн” гэжээ.  ОХУ-д ажиллаж амьдарч байгаа хятад иргэдийн тоог  гаргахдаа хилээр албан ёсоор орж ирсэн тоо баримтаар үнэлж цэгнэх нь учир дутагдалтай бөгөөд хууль бус янз бүрийн аргаар олноороо орж ирдэг хэмээн мэргэжлийн байгууллагынхан анхааруулжээ.  ОХУ-тай хилийн ямар ч хяналт шалгалтгүй шахам тусгаар орнууд, тухайлбал Казакстанаар дамжин орж ирдэг гэдгийг ч сануулжээ.

Хэдийгээр баталгаа нотолгоогүй ч тус улсын Засгийн газар ОХУ руу цагаачилж, орос эхнэртэй гэр бүл болсон цагаачиддаа  мөнгөн урамшуулал олгодог бөгөөд мөнгөний хэмжээ хүүхдийн тоогоор нэмэгддэг  гэх мэдээлэл байна.  Үнэхээр ч Алс Дорнод Сибирийн орос эмэгтэйчүүд хятад нартай олноороо гэр бүлж байгааг Оросын хэвлэлүүд мэдээлсээр байна.

 

Хятадууд ОХУ-д цагаачлах  нь өмнөд хөршийнхний  хувьд ач холбогдолтой бөгөөд үүнийг  тус улсын Засгийн газар дэмжиж зохион байгуулдаг.  Харин яагаад заавал ОХУ гэж.  Хамгийн том боломж тус хоёр улс хил залгаа оршдог,  сайн хөршийн харилцаатай, хил дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

ОХУ-ын дипломатын академийн захирал Евгения Бажанова “Хятадууд Байгаль нуураас зүүн тийш Алс Дорнод хүртэлх газар нутгийг хэзээ нэгэн цагт Хятадын нөлөөлөлд байж байгаад Орост шилжсэн гэх ойлголтыг сурах бичгүүддээ суулгаж өгч байна” хэмээжээ.

Нөгөөтэйгүүр  маш тодорхой нэг зүйл бол 1,3 тэрбум хүн амтай Хятад улсад тариалангийн газрын хүрэлцээ маш муу. Гэхдээ энэ асуудлын шийдлийг хилийн цаана олж болно. ОХУ-ын асар уудам газар нутаг дээр ердөө 141 сая хүн амьдардаг. Тэр дундаа хязгааргүй өргөн уудам, үржил шим бүхий  Алс Дорнодод дөнгөж зургаан сая орос амьдардаг.

ЗХУ задарч хамтралын аж ахуй алга болсноор бүх тариан талбайн дөрөвний нэг нь ашиглалтгүй орхигджээ. Энэ бол манай гариг дээрх хамгийн том тариалангийн талбайн нөөц аж.  Жишээ нь Манжуурын  “Baoefengshou” нэртэй Хятадын хөдөө аж ахуйн компани Алс Дорнодод 4,7 мянган га газрыг түрээсэлж шар буурцаг тариалдаг бөгөөд дахин дөрвөн мянган га-г  шинээр авчээ.  Хятадууд  газар тариаландаа химийн хорт бодис ихээр ашигладаг, тэдний орхисон газрыг дахин өөр зориулалтаар ашиглахын аргагүй бохирдсон байдаг нь ихээхэн түгшүүр төрүүлж байгаа юм. 

Сибир бол дэлхийн ойн нөөцийн томоохон хэсэг юм. Гэвч энд хятадууд ойг өдөр шөнөгүй огтолж зөөсөөр байна. Тухайлбал, Приморийн хязгаарт жил бүр хагас сая шоо метр ойг огтолж байгаа нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн түгшүүрийг төрүүлж байна. Ойг ингэж ихээр огтолж, ойн нөөц нөхөн сэргэхэд асуудал үүсгэж байгаагаас нутгийн иргэд олноороо дайжихад хүрч байгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм.  Ингэснээр  газар нутаг уугуул оршин суугчдаараа эзэнгүйрч тэдний орыг хятадууд залгамжилах эрсдэл бий болж байгаа  ажээ.

Харин ч азаар  Амурын барны сүүлчийн амьдрах нутаг,  Бикин голын усны хамгаалалт, самар болон загас агнуурын бүс нутагт үйл ажиллагаа явуулах гэсэн хятадуудын 4 ч удаагийн оролдлого бүтэлгүйтжээ.

Одоо  Амур мужийн удирдлага хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хятад ажилчдад виз олгохоо больсон бөгөөд  хятад ажилчдыг хойд солонгосчуудаар солих хэрэгтэй гэж байгаа ажээ.

ОХУ-ын Улстөрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Сергей Михеев “Хэрэв хятад цагаачдын урсгал энэ янзаар үргэлжилбэл, тэдний тоо орон нутгийн байгууллагад төлөөллөө сонгуулахаар шахаж шаардаж мэдэх юм. Хэрэв үнэхээр ийм нөхцөл байдал үүсвэл тэд Оросны орны дотоод улстөрийн бодлогыг Хятадын эрх ашгийн төлөө  эргүүлэх, тусгаар тогтнолоо хэсэгчлэн алдах аюулыг үүсгэж болзошгүй” хэмээжээ.

ОХУ-ын дипломатын академийн захирал Евгения Бажанова “Хятадууд Байгаль нуураас зүүн тийш Алс  Дорнод хүртэлх газар нутгийг хэзээ нэгэн цагт Хятадын нөлөөлөлд байж байгаад Орост шилжсэн  гэх ойлголтыг сурах бичгүүддээ суулгаж өгч байна” хэмээжээ. Үнэхээр ч Хятадын зарим сурах бичгүүдэд Сибир, Алс Дорнодыг Хятадын газар нутагтай ижил өнгөөр тэмдэглэсэн байдаг ажээ.

Ямартай ч оросуудын хувьд Хятадын цагаачдаас ихээхэн болгоомжилж байна. Гэхдээ ихэнх оросуудын  хувьд энэ асуудалд хоёр өнцгөөс ханддаг. Нэгдүгээрт,  ОХУ-д хятадын цагаачид тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Хоёрдугаарт,  “Хятадын цагаачлалын аюулын тухай миф” нь хоёр орны  найрамдал хамтын ажиллагаанд хохирол учруулж байна гэж үзэж байгаа юм.

 

Бэлтгэсэн: П.Булган Zaluu.com

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​