Тухайлбал, Нөөцийн мах борлуулдаг машин тэрэг, ажил албан хаагчдад тусгай зөвшөөрөл олгож, эрүүл аюулгүй байдлын хангаж ажиллахыг анхааруулав.
Мөн иргэдэд борлуулж байгаа нөөцийн махны чанарт анхаарах, нөөцийн махыг цөөн тооны цэгүүдэд биш олон тооны цэгүүдэд жижиглэнгээр худалдаалах тал дээр анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагуудад онцгойлон захилаа.
Түүнчлэн нөөцийн махыг арваннэгдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 16-ны 16.00 цаг хүртэл заасан цэгүүдэд борлуулах шийдвэр гаргажээ.
Шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 4-н цэг дээр нөөцийн мах худалдаалж байна.
Үүнд: Амгалан зах
Тэнгэр худалдааны төв
Жуков худалдааны төвийн талбай
Скай их дэлгүүрийн талбай нар багтаад байгаа юм.
Хэрэв иргэдэд ямар нэг асуудал тулгарсан тохиолдолд Баянзүрх дүүргийн онцгой комиссын шуурхай штабын утсанд холбогдож санал гомдлоо илэрхийлэхийг Баянзүрх дүүргийн удирдлагууд уриаллаа.
Шуурхай штабын утас: 93190092, 80535063