УОК мэдээлэл хийлээ. УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Долоон асуудлын хүрээнд ярилцлаа. Хэнтий аймагт хоёр иргэний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Гэхдээ энэ нь үгүйсгэгдэх магадлалтайг ЭМЯ-наас онцолж байна. Учир нь Дархан-Уул аймагт 4500 гаруй иргэнд шинжилгээ хийхэд 7 хүнд эерэг гарсан ч ПСР шинжилгээгээр сөрөг гарсан. Тиймээс ПСР шинжилгээний хариу гартал баттай гэж хэлж болохгүй.
Мөн хотод гацсан иргэдийг лхагва гаригт гаргах шийдвэр гараагүй. Худал ташаа мэдээлэл гаргасан хэвлэлийн байгууллага, иргэдэд хариуцлага тооцно.
Түүнчлэн Алтанбулаг боомтын хөдөлгөөнийг бүрэн хаасан" гэлээ.