Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр "Төмөр замаа дагасан өвчлөл Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр Сэлэнгэ, Дарханы тохиолдлуудыг төмөр замаа дагасан өвчлөл буюу нэг голомт гэж үзэж байна" гэсэн юм.
Харин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийгээд байна" гэв.