ЭМЯ-наас 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагаас 18.00 цаг хүртэлх дүн мэдээллийг хүргэж байна. Сэлэнгэ аймгийн голомтод 150 гаруй PCR шинжилгээ хийхэд 5 тохиолдол батлагдлаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 440 болж байна. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Сэлэнгэд төмөр замыг дагасан төв суурин газрын иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хяналт тавьж, шаардлагатай бол шинжилгээнд хамрагдахыг хүсч байна" гэлээ.
ЭМЯ: Сэлэнгэ аймгийн голомтод 150 гаруй хүнээс шинжилгээ авахад 5 тохиолдол батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.