fbpx Хорио цээргүй "Хүчит шонхор" зах
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 27 секунд

Хорио цээргүй “Хүчит шонхор“ зах

\Цар тахлын хорио цээрийн дэлгэмийн нэг ѳдрийн тэмдэглэл\

Ѳнгѳрсѳн бямба гарагийн ѳглѳѳний 7 цагт ШѲХТГ ын Улсын байцаагч нартай хамт махны бѳѳний худалдааны “Хүчит Шонхор” зах дээр тандалт хийж ажиллав. Ѳглѳѳний 7 цагт очиход “амьдрал буцалж” буй энэ газарт ажил үүрийн 4 цагаас эхэлдэг гэнэ.

МАХНЫ ХУДАЛДААНЫ ДАМЖЛАГА ХИЙГЭЭД ҮНЭ ѲСѲХ ШАЛТГААН

Хѳдѳѳнѳѳс худалдаж авсан махаа “Эмээлт” зэрэг бѳѳний худалдааны цэгээс ачиж ирж үүрийн 4 цагт захын худалдаа эхэлнэ. Энэ бѳѳний худалдаанаас “дундын зуучлагч” нар худалдаж авсан махаа дэлгүүрийнхэнд “бѳѳндѳнѳ”. Дэлгүүрээс худалдаж авсан мах лангуунд үнэ нь нэмэгдэж очно. Түүнийг иргэд худалдаж авна. Махыг том тэрэгнээс худалдаж аваад машины тэвш эсвэл агуулах руу зѳѳхѳд тэрэгний үнэ 10 000 тѳгрѳг, тэрэгнээс буулган лангуу дээр хүргэхэд 10 000 тѳгрѳг нэмэгдэнэ. Худалдаж аваад шулж жижиглэхэд бог мал 5000 тѳгрѳг, бод мал 20 000 тѳгрѳгийн ханштай. Жишээ нь:

Том тэргэн дээр кг нь 5000 тѳгрѳгийн үнэтэй байгаа хонины мах ердѳѳ 50 метр зайд байгаа агуулахад очоод 6000 тѳгрѳг, агуулахаас 200 метр зайтай байгаа дэлгүүрт хүргэгдээд 7500-8000 тѳгрѳгийн дундаж үнэтэй болно гэсэн үг. Энэ үйлдэл дунд тэрэгний зѳѳгчийн, нуруун дээрээ үүрч зѳѳгчийн, махыг ангилж шулсан болон дэлгүүрт хүргэх тээврийн зардал багтаж шингэнэ.

Энэ ѳдѳр “Хүчит Шонхор” болон “Нарантуул-2” захууд дээр Үхрийн мах 6500-11000 тѳгрѳг, хонины мах 5000-8500 тѳгрѳг, адууны мах 6000-9000 тѳгрѳгийн дундаж ханштай байлаа. Гэхдээ “Хүчит Шонхор “захын ачаалал маш их байгаа хэрнээ түүнтэй адил багтаамжтай “Нарантуул-2” захын ачаалал хэд дахин бага байлаа. Бодвол менежмэнттэй нь холбоотой юм болов уу? ШѲХТГ-ын “Улсын байцаагчид” энэ дамжлагуудыг мэдэх хэрээрээ махны үнийн ѳсѳлтѳд бодитоор хандаж байв. Шалгалт эхэлж байх үед махны ченжүүд, худалдаачид “Улсын байцаагч” нартай нилээд хэрүүл маргаан үүсгэж байсан бол одоо хаа хаанаа ойлголцох байдалдаа оржээ. Хэлбэрдсэн бус тууштай ажиллагаа, асуудалд сэтгэл шингээж бодитоор хандах нь аажимдаа сайн үр дүнг үзүүлдэгийн жишээ юм.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ба ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ

Улс даяар хатуу хѳл хорио тогтоон хянаж байгаа энэ цаг дор “Хүчит Шонхор” зах дээр байдал огт ѳѳр байлаа. Юун хүн хоорондын зай барих вэ? Зай завсаргүй чихэлдэж түлхэлцэж, бие биетэйгээ хамгийн ойроор хавьтал үүсгэж буй нь хорио цээрийн “МАРТАГДСАН АРАЛ” мэт… Хамгаалалтын хувцас, маскны хэрэглээ арай дээр боловч хагас дутуу. Гэртээ олон хоног дэглэм сахиж байсан миний хувьд энэ байдлыг хараад цар тахлаас айх айдас багасах мэт “тэнэгдүү” мэдрэмж тѳрж байв. Энэ олон хоногт ийм байдалд байгаа хүмүүст халдварлаагүй болохоор гайгүй ч юм шиг хэхэхэ. УОК, НОК- ынхон ѳѳрсдѳѳ очоод үз дээ!!!

Бохир заваан тэвшнээс тэвшнүүдийн хооронд зѳѳгдѳж, газраар хѳглѳрѳх хѳлдүү махнууд, бохир лангуун дээр мах зарагдах  үйлчилгээнд бид дасч орхижээ. Нэг бодлын тэнгэрлэг их дархлаатай хүмүүс мэт, бид. Дэлхий дээр генийн ѳѳрчлѳлтгүй хамгийн органик хүнс хэрэглэдэг монголчууд бид арай л давилуун, арай л хэнэггүй байгаа мэт.

Бизнес хийж болно л доо, гэхдээ арай ухаалаг, соёлтой, хүн чанартай хийж баймаар даа. Махны худалдааны бѳѳний үйлчилгээг хотоос гарган орчин үеийн технологитой махны үйлдвэр болгон ѳргѳтгѳж, дамжлагуудыг ч дэлхийн стандартад нийцүүлэн боловсронгүй болгох шаардлагатай юм байна. Махны анхдагч үнэ хаана яаж нэмэгдэж байгааг бодитоор судлан, дам байдлаар нэмэгдэж буй дамжлагуудыг багасгах нь хэрэглэгчдэд махыг хямд үнээр хүргэх боломж юм гэж бодогдсон.

Хүнсний аюулгүй байдал гэдэгт:

1.Aнхан шатны боловсруулалт

2.Савлагаа боодол

3.Хадгалалт

4.Тээвэрлэлт

5.Маркет дээрх боловсруулалт ордог юм шүү дээ. Энэ дамжлага болгон ѳѳрийн стандарттай. Үүнийг мэдэж хэрэгжүүлэхгүйгээр ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж яриад ч нэмэргүй.

 

ХОТЫН ЗАХЫН ДЭЛГҮҮРҮҮД

 

Чингэлтэй болон Хайлааст орчмын зарим хүнсний дэлгүүрүүүдээр явж үзлээ. “Хотын захад амьдардаг хэрнээ ѳдѳр бүрийн жижиг орлогоороо аж тѳрдѳг хүмүүс хэцүүдэж байгаа даа” гэдэг бодлоор явсан боловч энэ бүхнийг бодитоор үзэж амжсангүй. Хотын захын дэлгүүрүүд хѳл хѳдѳлгѳѳн багатай, арай цэгцтэй байв. Хүмүүс хүнсний зүйлийг бага савалгаагаар, зээлээр авах нь их болж байгаа гэнэ. Дэлгүүр бүхэн зээлдэгчийн дэвтэртэй. Хүүхдийн мѳнгѳ, халамж болон тэтгэврийн мѳнгѳ буусан ѳдрүүдэд ирж зээлээ тѳлѳѳд маргаашнаас нь дахиад л зээлийн түүхээ эхлүүлдэг хүмүүс зѳндѳѳ бий гэж худалдагчид ярьж байсан. Найдваргүй хүмүүст аль болох зээлээр ѳгѳхгүйг хичээдэг гэсэн. Цар тахлын үед нийтийг хамарсан олон эрсдэлийн талаар ярьж анхаарцгаах хэрнээ хотын захын хорооллын “амиа аргацаасан” амьдралтай хүмүүсийн талаар тэгтлээ ярьж мэдээлэхгүй байгаад эмзэглэсэн юм. Нүдээр үзээгүй болохоор энэ талаар мэдсэн зүйл алгаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-12-06           

ОХУ-ын Москва хотод вакцинжуулалт эхэлжээ
ОХУ-ын Москва хотод вакцинжуулалт эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​