Улаанбаатарт гацсан иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 1-нээс гаргасаар байна. Өнөөдрөөс эхлэн халдвар бүртгэгдсэн аймгууд руу нэвтрүүлж эхэлсэн. Мөн нутаг буцах оюутнуудаас шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан оюутнуудыг нутаг буцааж байна.
Тиймээс өнөөдөр 08.00 цагаас эхлэн бүх их дээд, сургуульд суралцдаг оюутнууд дараах байршлуудад шинжилгээгээ өгч байна. Харин дотуур байранд амьдардаг оюутнуудыг байранд нь шинжилгээ авна гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.