Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш дотоодод 29 тохиолдол батлагдсаныг ЭМЯ-наас мэдээлсэн. Эдгээр 29 хүн нь тусгаарлагдаж байсан уу, үгүй юу гэдэгт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өгөв.
Тэрбээр "Улаанбаатарт бүртгэгдсэн 29 батлагдсан тохиолдлууд тусгаарлагдаж байсан иргэд. 3 тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 6 гэр бүлийн хүмүүс байна. Гуравдахь шинжилгээгээр нь коронавирусийн халдвар илэрсэн. Масс дундаас халдвар гарсан асуудал байхгүй" гэлээ.