Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд ирэх даваа гаригаас эхлэн шилжүүлэхээр болсныг мэдэгдсэн.
Түүнээс гадна тусгаарлалтын хугацааг 14 хоног болгож шийдвэрлэжээ. Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгосон байна. Ингэснээр иргэдээс эхний 14 хоногт буюу тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР