fbpx “ХНХЯАМНЫ ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ” ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 19 секунд

“ХНХЯАМНЫ ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ” ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын үед ХНХЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах мэдлэг олгох сургалт”-ыг 2020 оны 12 дугаар сарын 11-нд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа.

Цахим сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, тус яамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат,  Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах, болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 100 орчим эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.

Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэдэг. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал бидэнд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл, шинэ сорилтуудыг бий болгож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, манай улсад Коронавируст халдварын анхны багц тохиолдол илэрсэнээс хойш Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМГ-уудтай хамтран 50 гаруй дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан.  Цар тахлын үед ажлын байрны бэлэн байдлыг хангуулах, хяналтын арга хэмжээг сайжруулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтыг зогсооход онцгой ач холбогдолтой”-г онцолсон.

Мөн ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат  “COVID-19” халдварт цар тахал дэлхийн 218 улс орон, бүс нутагт бүртгэгдэн 65.2 сая гаруй хүн уг халдвараар өвчилсөн бол 1.5 сая гаруй хүн нас бараад байна. Харин манай улсад энэхүү аюулт халдварт цар тахлын анхны дотоод дахь батлагдсан тохиолдол өнгөрсөн 11 дүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хориог тогтоон ажилласан.

Ингэснээр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад “COVID-19” халдвар голомтлон гарч буйг тогтоож хариу арга хэмжээ авч ажилласаар байна. Өнөөдрийн /2020.12.11/-ний байдлаар дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 454 тохиолдол батлагдаж буйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ. Мөн эрүүл мэндийн ажилтнууд коронавирусээр халдварласан тохиолдол 19 болж нэмэгджээ. 

Энэ цаг үед ХНХЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг мэдээллээр хангах нь нэн чухал учраас уг сургалтыг зохион байгуулж байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар дээшлэх, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн харж байна” гэлээ.

Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулахын зэрэгцээ цаг үеэ олсон эрүүл мэндийн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал сургалт боллоо гэдгийг онцлон хэлсэн юм.

Цахим сургалт нь коронавируст халдвар “COVID-19”-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ЭМБ-аас авах арга хэмжээ  /тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах өмсгөл гмт/, эмч сувилагч нарын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа, хог хаягдлын менежмент, хамгаалах өмсгөлийг хэрхэн зөв өмсөх зэрэг чухал ач холбогдолтой сэдвийн хүрээнд явагдлаа. 

Х.Нямбаатар: Төсөв санхүү, батлагдаж байгаа хууль хоёр хоорондоо уялдаагүй байна
Х.Нямбаатар: Төсөв санхүү, батлагдаж байгаа хууль хоёр хоорондоо уялдаагүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​