Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ шууд мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 17029 хүнд PCR шинжилгээ хийснээс 1 хүнд халдвар илэрчээ. Тухайн тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагчийн шинжилгээнээс илэрчээ.
Харин бусад голомтуудад халдвар бүртгэгдээгүй байна.
Ингэснээр дотоодын халдвар 454, улсын хэмжээнд 906 болж байна. Эмчилгээнд маш хүнд нэг, хүнд 5 хүн байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР