Афганистан улсын сэтгүүлч жолоочийн хамтаар халдлагад өртөн амь насаа алдсан хэрэг энэ сарын 10-нд гарчээ.
Малала Майванд гэх сэтгүүлч бүсгүй, түүний жолооч Мохамэд Тахир нар Жалалабад хотод ажилдаа явж байх үеэр зэвсэгтэй этгээдүүд машин руу гал нээсний улмаас суманд өртөн амь насаа алдсан байна.
Малала Майванд "Enikass TV"-ийн сэтгүүлч ба нийгмийн идэвхи сайтай, эмэгтэйчүүдийн төлөө дугардаг ганц эмэгтэй сэтгүүлч байсан ажээ. Түүний ээж мөн адил нийгмийн дуу хоолой болсон, нийгмийн идэвхитэй хүн байсан хэдий ч 5 жилийх өмнө үл таних зэвсэгт этгээдүүдийн гарт амь насаа алдаж байжээ.
Эх сурвалж: shuurhai.mn