УОК-оос энэ сард 3 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болсныг зарласан. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хилийн чанадаас иргэдээ татаж авах асуудлаар цаг үеийн мэдээллийг өглөө.
Тэрээр “УОК-оос энэ сард 3 удаагий нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч нэг нислэг нэмэхээр боллоо. Энэ нь Франкфуртын нислэг. 12 дугаар сарын 16-нд нэг нислэг үйлдэхээр байсан бол маргааш нь мөн дахин нэг нислэг үйлдэнэ. Энэ сард 720 гаруй иргэн эх орондоо ирнэ. Мөн гадаадад санхүүгийн боломжгүй болсон 100 орчим иргэнд туслахаар НҮБ-тай хамтарч байна. Эхний ээлжин 48 иргэнд онгоцны тийз, тусгаарлалтын байрны төлбөрийг гаргуулах ажлыг хариуцахаар болж байна” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР