Энэ сарын 25-нд товлогдоод байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Учир нь дотоодод гарч байгаа халдвар, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэснийг онцоллоо.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Сөүл-Улаанбаатарын нислэгийг нөхцөл байдлаас шалтгаалж 1 дүгээр сард товлоно. Хугацааг тухайн үед мэдэгдэнэ. Тийз авсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой” гэлээ.
Түүнчлэн өнөөдөр 14:00 цагийн үед Франкфурт-Улаанбаатарын нислэгээр 160 иргэд Улаанбаатарт газардах ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР