Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт Ковид 19 вирусийн халдвараар 20 хүн өвчлөөд байгааг бид мэдээлсэн. Тэдгээр иргэд хаанаас халдвар авсан талаарх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдэгдэж байгаагаар анх бүртгэгдсэн 2 иргэн төмөр замын халдварын голомтод байсан иргэд гэж байна.
Тэд эмнэлэгт хэвтэх үед шинжилгээ авахад халдвар илрээгүй. Нууц үедээ байсан. Тиймээс нууц үед бусдад тараагаагүй. Эмнэлэгт хэвтсэний дараа вирус илэрч эмнэлэг дотор тарсан бололтой.
Одоогоор 20 иргэний ойрын хавьтлын 200 гаруй хүнийг тусгаарлаад байна. Одоогоор эхний шинжилгээ авсан хүмүүсээс халдвар илрээгүй байна гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР