Нийслэлийн Баянзүрх дүүргийн халдварын шинэ голомт болоод байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тус дүүрэгт гэхэд Ковид 19 вирусийн халдвар авсан 130 орчим хүн байгаа аж.
Түүнээс гадна Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шинээр бүртгэгдсэн халдвартай 18 хүний дотор 3 нь эмнэлгийн ажилтан, 3 нь сахиур, үлдсэн 12 нь өвчтөн байгаа аж.
Түүнчлэн нэг өвчтөн эмчлүүлээд эмнэлгээс гарсны дараа олж тогтоожээ. Тэрээр энэ сарын 15-нд эмнэлгээс гарсан бөгөөд маргааш нь араас нь очиж шинжилгээ авахад батлагджээ. Гэхдээ тухайн иргэн нь гэрээсээ гараагүй бөгөөд гэр бүлийн 5 гишүүнээс халдвар илрээгүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР