Хилийн чанадад эх орондоо яаралтай ирэх хүсэлт гаргаад байгаа 2000 орчим иргэн байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Тэдгээр иргэд дэлхийн 30 улсад байгаа аж. Тэр дотроо хамгийн олон буюу 1500 нь БНСУ-д байгаа иргэд гэнэ.
Дотоодод халдвар нэмэгдэж байгаатай холбоотой тусгаарлалтын байрны сав хүрэлцээнээс хамаарч шинээр тусгай нислэг үйлдэх асуудал яригдаагүй байгааг энэ үеэр онцоллоо.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР