Франкфуртээс тусгай нислэг үйлдэх үеэр монгол иргэн коронавирусийн халдвартай нь батлагдаж нислэгт багтаж чадаагүй. Тэрээр онгоцны буудал мөнгөгүй, гадаад хэлгүйн улмаас хүнд байдалд үлдсэн талаар мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарсан билээ. Тэгвэл тухайн иргэнд ГХЯ болон ХБНГУ-д суугаа ЭСЯ анхаарч байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдэв.
Тухайн иргэнтэй холбоотой өнгөрсөн хугацаанд гарсан мэдээлэл ташаа мэдээлэл байсан гэв. Энэ сарын 29-нд Чех рүү нисгэхээр бэлтгэж байгаа аж. Чехэд тусгай байр бэлдэн түр байрлуулж дараагийн нислэгт хамруулахаар зохион байгуулаад байгаа гэнэ.
Ташрамд дурдахад тухайн иргэнд тусалж байгаа, одоогоор гэртээ амьдруулж байгаа нэрээ хэлэхийг хүсээгүй монгол иргэддээ ГХЯ-наас талархал илэрхийллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР