Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн гэр шатаж хамт ажилладаг албан хаагчид нь хандивын аян өрнүүлж эхэлсэн билээ.
ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь гэртээ эгчийнхээ хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ сарын 4-нд байшинд нь гал гарч, шатжээ.
Тэгвэл албан үүргээ гүйцэтгэж явсан Ц.Чулуун-Эрдэнэд Хууль зүй дотоод хэргийн яамнаас хоёр өрөө байр олгохоор болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР