Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 6 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 6 хүнээс илэрсэн байна. Өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хавьтал 3 хүнээс илэрсэн байна.
Ийнхүү тус эмнэлэгт 142 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 285 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 217
- Орхон 25
- Улаанбаатар 285
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 611 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1075, эдгэрсэн 584, эмчлэгдэж байгаа 482 байна. Үүнээс 416 хөнгөн, 57 хүндэвтэр, 6 хүнд, 3 хүн маш хүнд байна." гэлээ.