УИХ-ын Нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Даваасүрэн эмч, эмнэлгийн ажилтнууд шинжилгээнд хангалттай орж чадаагүй талаар байр байр сууриа илэрхийлэв.
Энэ талаар тэрээр “Энэ цар тахлын үед эмнэлгийн эмч ажилтнууд байнга шинжилгээнд орж байх ёстой. Би анх асууж байсан. Эмч ажилтнууд шинжилгээнд хамрагдсан уу гэхэд бүгд хамрагдсан гэж Я.Содбаатар сайд хэлж байсан. Намайг хуурч болно. Гэхдээ худал байсан. Хоёр эмнэлэг ороогүй байсан. Одоо эмнэлгийн голомт 4 болчихлоо. Төрийн ажилд ийм байдлаар хандаж болохгүй. Худлаа хэлж болохгүй. Би тэр үед хэчнээн эмнэлгийнхэн шинжилгээнд хамрагдаагүй байсныг гаргаж өгье. Нэлээд хэдэн эмнэлэг ороогүй байсан юм билээ” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР