Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 8 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс нэг нь ХӨСҮТ-ийн эмч, бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс аж.
Тэдгээр хүмүүсийн дунд Хас, Худалдаа хөгжлийн банкны нэг ажилтнаас халдвар илэрчээ. Тиймээс Хас банкны 5 ажилтныг тусгаарлаад байна. ХХБ-ны тандалт шинжилгээг өнөөдөр хийж байгаа аж.
Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн ажилладаг байсан учраас тус байгууллагын ажилтнуудыг хоёр догч хавьтлаар тогтоогоод байгааг мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР