fbpx Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 13 секунд

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран  “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд малын тэжээл, сувиллын багцыг буцалтгүй тусламжаар олгож байна. Энэхүү тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлэгт багтдаг  малчин өрхийг хамруулснаараа онцлог юм.

Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрх хамрагджээ. Тусламжид  300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэлд явах бүл чадалгүй зорилтот бүлгийн 1000 малчин өрхийг сонгосон. Тэдгээр өрхийн мал сүргийн 30 хүртлэх хувийг 60 хүртлэх хоногт нэмэгдэл тэжээлтэй байлгахаар тооцсон уураг-амин дэм-эрдэс бодис-биологийн идэвхтэй бодисоор баяжуулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олгож байгаа юм. Дунджаар нэг өрхөд 640 мянган төгрөгийн 460 кг сувиллын тэжээлийн тусламж хүрч байгаа юм. Тусламжид малын шархны тос, нүдний тос, хурганы уут, малыг сувилах энгийн жор бүхий зөвлөмж зэрэг юм. Нийслэлээс тусламжийг малчны хотонд хүргэх тээврийн бүх зардлыг 6 аймгийн ХХААГ-т олгожээ. Тусламжид хамрагдсан малчид малчны тамгаар тусламжийг авснаа нэг бүрчлэн баримтжуулахаас гадна тусламжийн талаар нэмж асуух, тодруулах, зөвлөгөө авах боломж олгох 5.0 мян. төгрөгийн утасны нэгжийг өгсөн байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулах, өвөлжилт хүндэрч байгаа аймаг, орон нутгийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт ажиллалаа. Өвөрхангай аймгийн Богд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Төв аймгийн Лүн сумын зорилтот бүлгийн малчин өрхийн мал сүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, ахуй амьдралтай газар дээр нь танилцаж тэжээлийн тусламжийг хүргэсэн юм. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Н.Базаррагчаагийнх 85 бог малтай. Сүүлийн жилүүдэд зуншлага, газрын гарц тааруу байсан учир амаргүй өвөл болж байгааг хэлж байлаа. Тэрээр өнгөрсөн намар 15 бог малыг зах зээлд нийлүүлсэн, энэ жил хуц ухнын нийлүүлэг хийгээгүй, өвөлжилт хүндэрсэн энэ үед малчдаа анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал, зудын эрсдлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч ажиллаж байгаа талаар тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдтэй уулзахдаа танилцуулж ажилласан юм.

Тухайлбал, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлэг зудын эрсдэлийн үнэлгээг гаргасан. Энэхүү мэргэжлийн байгууллагуудын үнэлгээг үндэслэн Монгол улсын Засгийн газраас зудын эрсдэлтэй 10 аймгийн өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж, 2160.0 сая төгрөг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 7 бүсэд тэжээл хивэг худалдан авахад зориулж 406.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, зохицуулалтын арга хэмжээг авч ажилласан. Мөн аймаг, суманд оторлохоор ирсэн малчдын буцахыг шаардахгүй, татвар хураамжгүй оторлож буй малчдад бэлчээрийг ашиглуулж, тухайн бэлчээрийг 2021 оны 4 сарын 1-ний өдрийн дотор чөлөөлүүлэх, Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалагдаж байгаа 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох тогтоол шийдвэрийг гаргаж хэрэгжүүлээд байгаа юм.

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 213 тогтоол гарч Өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн бүх сум болон отроор явж буй малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийг ХХААХҮЯ-ны дэргэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс 5 аймгийн 40 гаруй мянган малчин өрхөд нийт 5 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Уг тусламжийн эхний хэсэг зорилтот аймагт хүргэгдэж, өнөөгийн байдлаар Өвөрхангай аймагт 272 тн, Баянхонгор аймагт 280 тн, Говь-Алтай аймагт 330 тн хүчит тэжээлийг хүргүүлээд байна. Ажлын хэсэг орон нутагт хүргэгдээд байгаа тэжээлийг малчдад хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж чиглэлийг өгч ажиллалаа.

А.Амбасэлмаа: Хас, ХХБ-ны ажилтнаас коронавирус илэрч, шинээр нийт 8 тохиолдол бүртгэгдлээ
А.Амбасэлмаа: Хас, ХХБ-ны ажилтнаас коронавирус илэрч, шинээр нийт 8 тохиолдол бүртгэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​