fbpx Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 58 секунд

Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас хүн бүр дор бүрнээ хичээж энэ цаг үед төр засгийн шат шатны байгууллагууд хэрхэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. 

Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдлын талаар эхэлье?

- Чингэлтэй дүүрэгт одоогийн байдлаар батлагдсан 43 тохиолдол байгаа. Шинэ тохиолдол бүртгэгдээгүй голомт үүсээгүй байна. Иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээ авах 3 цэг дүүргийн 39, 50, 72 дугаар сургуулиудад байрлаж байна. Иргэд цахимаар цагаа аван шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Мөн явуулын шинжилгээний баг ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын оршин суудаг хаягт айлуудаас давтан шинжилгээг авч байна. Одоогоор дам хавьтлаар тогтоогдож тусгаарлах байранд 45 хүн, гэрийн тусгаарлалтад 564 хүн байна.

Цар тахлыг бид дотооддоо нэлээд хугацаанд барьж чадлаа. Гэвч одоо бид үүнтэй нүүр тулж, дасан зохицох шаардлага гарч байна.

Цартахал эрчимтэй тархаж, бид нүүр тулаад байна. Эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ор, хамгаалах хэрэгсэл, хангамж ер нь ямар байгаа бол?

-Цар тахлыг тархаахгүй, голомтын халдваргүйтлийг хумих чиглэлээр бүгд дор бүрнээ хичээн ажиллаж байна. Энэ зөвхөн төр засгийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой ажил огт биш. Хамгийн гол зүйл бол иргэдийн ухамсар, хариуцлага. Мэдээж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр дагаж байгаад талархаж буйгаа илэрхийлье.

Манай дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарсан. Хэдэн хэдэн өрхийн эмнэлгийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Манай дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Одоогоор 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид байна. Коронавируст халдвартай холбоотой амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 ор нэмэлтээр дэлгэх боломж бидэнд бий. Ариутгал хамгаалах хувцас хэрэглэлийн 3 сарын нөөц байна.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой болсон. Эмч нарыг ЗӨСҮТ-ээс мэргэжлийн сургалтад хамруулж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ингэснээр дүүргийн иргэд цаг алдалгүй шуурхай шинжилгээ өгч халдварыг тандах, илрүүлэх боломжтой. Энэ лаборатори 24 цагт 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай. Зөвхөн “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх боломжтой. Тун удахгүй нээж иргэдэд үйлчилж эхэлнэ.

Дүүргийн онцгой комиссын даргын хувьд тун хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай. Коронавирусийн халдвар тархсан эрсдэлтэй, эгзэгтэй энэ үед иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Амны хаалт зүүгээгүй хүн ч мэр сэр харагдах боллоо. Мэдээлэл, зөвлөмжийг байнга өгч байгаа ч иргэд хэт тайвшраад байх шиг?

-УОК, НОК-ийн гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу дүүргийн онцгой комисс ажилладаг. Иргэд анхаарал сэрэмжтэй байж өөрийгөө болон аюулт өвчнөөс хамгаалах сэтгэлтэй байна. Гэхдээ сэрэмжээ огтхон ч алдаж тайвширч болохгүй. Амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу тогтмол зүүж, гараа ариутгаж, бусадтай зайнаас харьцах хэрэгтэй. Манай дүүргийн Тамгын газар болон бусад төрийн байгууллагууд ч дэглэмийг баримтлан иргэдэд үйлчилж байна. Дүүргийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж, бүх мэдээллийг авч, иргэдэд заавар зөвлөгөөг өгч байна.

Сүүлийн үед халдвар тархах байдал ахуйн хүрээний, байр орон сууцанд голомтлон гарч байна. Сүүлд гэхэд нийтийн байрнаас тохиолдол олноор илэрлээ. Дүүргийн хэмжээнд хичнээн нийтийн байр байдаг вэ?

  • Дүүргийн хэмжээнд одоогоор 7-19 дүгээр хороодод нийт 135 нийтийн байр байна гэсэн судалгаа бий. Эдгээр нийтийн байруудад халдвар тархаахгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг байнга хийх талаар зөвлөмж хүргэж ажиллаж байна. УОК, НОКоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Мөн халдвар гарсан орон сууц болон тусгаарлан ажиглах байруудын хог тээвэрлэлтийг дүүргийн Тохижилт үйлчилгээний компани хариуцан ажилладаг.
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээсэн. Үүнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн эрс ихэссэн. Дүүргийн хэмжээнд 8 болон 6 нэрийн 580 гаруй хүнсний дэлгүүр, 17 томоохон худалдааны төв, зочид буудал хоол үйлдвэрлэлийн 330, ахуйн үйлчилгээний 372, үйлдвэрлэлийн чиглэлээр 29 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа нээсэн байна. Эдгээр газруудад QR код байршуулж иргэдийг QR кодоо уншуулах шаардлагыг байнга тавьж байгаа. Аж ахуй нэгжүүдийг ч кодыг зайлшгүй байрлуулах, хангалтгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа. Гэвч иргэд QR код уншуулахгүй байх, буруу уншуулах, шаардлага тавихад бухимдах тохиолдол ч гарч байна.

Хог тээвэрлэлтийг аюулгүй тээвэрлэх, устгах зэрэг ажлуудыг горимын дагуу хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудад өдөр бүр хяналт шалгалт ариутгалыг хийж, шаардлагатай тохиолдолд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.

Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн ихэссэн байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код нэвтэрсэн. Иргэд хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?

Иргэд кодоо уншуулах нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахимаар шүүж, маршрутыг тодорхойлон ойрын харилцагчдыг шуурхай илрүүлэх боломжтой. Мөн үйлчилгээний байгууллагаар бага насны хүүхэдтэйгээ орох гэсэн иргэд байна. Хүүхдээ эрсдэлд оруулах өндөр магадлалтай учраас гэрээсээ гарахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур битгий гар гэсэн зөвлөмжийг байнга өгч байна.

Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлууд бол эрсдэлийг бууруулах, голомтыг хумих, иргэдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байгаа.

Тиймээс иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гадуур зорчсон тохиолдолд амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллыг баримтлан, зорчсон газрын QR кодоо уншуулж хэвшихийг уриалж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Төрийн ордноос захиалга авдаг шүүгчид ингэж ажилладаг юм биш биз?
Төрийн ордноос захиалга авдаг шүүгчид ингэж ажилладаг юм биш биз?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​