fbpx Төрийн ордноос захиалга авдаг шүүгчид ингэж ажилладаг юм биш биз?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
8 минут 44 секунд

Төрийн ордноос захиалга авдаг шүүгчид ингэж ажилладаг юм биш биз?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хийсэн мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татсан.

Тэрээр “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж байх явцад Ерөнхийлөгчийн зүгээс хуулиа тат гэдэг шахалтыг өгч байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж “Хэнд ял өгөх вэ” гэдэг үүрэг даалгавар авдаг явдлыг халахын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг хүлээж аваагүй. Харин ч эсрэгээрээ Шүүхийн тухай хууль, Авлигын тухай хуулийг батлууллаа. 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон жагсаал цуглаан эхэн үедээ зөв тайван иргэд өөрсдийн сайн дураар жагссан. Харин сүүл рүүгээ улс төрийн зорилгоор ажиллаж тодорхой үйл явдлууд болсон гэдгийг би ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Шударга бусын хонгил, хонгилын шүүгчид гэдэг үг зүгээр ч нэг гараагүйг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх мэдэгдэл баталж байна.

Тэгвэл Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж “Хэнд ял өгөх вэ” гэдэг үүрэг даалгавар авдаг шүүгчид хэн бэ, аль шүүгчийн шүүгч вэ. Ийм асуулт хүн бүрт бий.

Шүүгчид том хэрэг шийдэх болохоороо Төрийн ордон руу гүйлддэг, хэн нэгнээс захиалга хүлээдэг гэх явдал анх удаагийнх биш. Албан тушаалын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийн эсэргүүцэл тэмцэл дунд энэ тухай мэдээлэл дуулдаж л байдаг. Нэг их анхааралд өртдөггүй байв. Харин салбарынх нь сайд ингэж хариуцлагатай мэдэгдэж байгаа нь яалт ч үгүй анхаарал татах сэдэв болж байна.

Хамгийн сүүлд саяхан нэгэн хэрэг шүүхээр таслагдсан байдаг. Бид энэ талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан.

Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-нд бусдын мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан хэргийг хянан хэлэлцжээ.

Уг хэргийн оролцогч, шүүгдэгч нь шүүгч, хэргийн үндэслэл нь Монголын томоохон улстөрчидтэй холбоотой байгаа нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Монголын шүүх ажиллагаанд нэр нөлөө бүхий, томоохон улстөрчид, албан тушаалтнуудын нөлөөлөл байдгийг баталсан хэрэг. Тиймээс тус хэргийн шүүхийн шийдвэрээс оролцогчдын мэдүүлгээс хэсэгчлэн сонирхуулъя.

Уг хэрэг нь С.Б, Ц.З гэх хоёр хүнд холбогдсон гэмт хэрэг. Тэднийг бүлэглэж мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэж анхан шатны шүүх үзэж ял оноосон юм байна. Хэргийг товч сийрүүлбэл, С.Б /Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/, Ц.З /хувиараа барилгын ажил хийдэг/ хоёр бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын /шүүгч/ иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 9919.... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэн Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 9919.... дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж 9919.... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэж буруутгажээ.

Шүүгдэгч С.Б-гийн шүүхэд гаргасан мэдүүлгийг хүргэе.

Шүүгдэгч С.Б /шүүгч/: ....2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 12:51 цагийн үед намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед Б.Мөнхбаяр шүүгч өөрийнхөө 9919... дугаарын утаснаас миний утас руу “Юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно. Уг зурвас ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө

Б.Мөнхбаяр /шүүгч/ намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо гэж уурлаад би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад “хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан.

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цаг 00 минутад Б.Мөнхбаяр өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн 99194429 дугаарын утас руу “Том ярьж байна, хэвээрээ” гэж зурвас бичсэн. Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Б.Мөнхбаяр дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэхэд С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон, түүнээс болж би том/Ц.Зориг дарга/-д загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “viber”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан.

Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярилаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна, хэвээрэй” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн.

Би бодохдоо шүүгч Б.Мөнхбаяр нь “яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвас “далдлах” зорилгоор энэ үйлдийг хийсэн юм болов уу” гэж бодож байна.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Б.Мөнхбаярын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Б.Мөнхбаярын сим картыг сэргээлгээд өөр рүүгээ зурвас бичээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ... гэжээ.

Ийм нэгэн баримт, мэдүүлэгтэй хэрэг шүүхээр шийдэгдсэн байдаг. Энэ хэргийн үндэслэлийг харахад шүүгчид хэн нэгнээс хараат, захиалгатай шийдвэр гаргадаг гэдэг нь харагдаж байгаа юм. Бүр нарийн яривал Төрийн ордон дээрээс ирж захиалга авдаг хэрэг энэ мэтээр эхэлдэг бололтой.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

“ХИППО 2021” олон улсын англи хэлний олимпиадыг цахимаар зохион байгуулна
“ХИППО 2021” олон улсын англи хэлний олимпиадыг цахимаар зохион байгуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​