Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт 32 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.
Түүнээс гадна Улаанбаатараас Дорноговь аймагт замын ажлаар очсон иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ. Тиймээс ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээг баталгаажуулахаар явуулсан байна. Одоогоор шинжилгээний сорьц ирээгүй байгаа аж.
Улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн аймаг одоогоор гараагүй байгаа билээ. Нийт халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй, хоногт 15-аас дээш тохиолдлоор нэмэгдэж байгааг ХӨСҮТ онцолж байлаа.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР