ХӨСҮТ-ийн мэдээлж буйгаар өдөр ирэх тусам коронавирусийн халдварын голомт нэмэгдэж, идэвхжиж байгааг анхааруулж байна.
Хамгийн анх дотоодод халдвар алдагдсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нийт 28 голомт үүсчээ. Үүнээс 9 нь маш том голомт байсан бөгөөд хүрээ хязгаар нь хумигдаж байгаа аж.
Тэгвэл сүүлд энэ сарын 25-наас хойш үүссэн 13 голомт хамгийн идэвхтэй үргэлжилж байна. Үүнд:
-БЗД-ийн ТҮК-ийн ажилтнуудаас эхтэй голомт 20
- БЗД-ийн 8 хорооны нутаг дэвсгэр Х апартмент орон сууцны СӨХ-өөс эхтэй голомт 11
-ББСБ-аас эхтэй голомт 24
-Гутлын цехээс эхтэй голомт 10
-БЗД-ийн 26 дугаар хороо, БГД-ийн 19 дүгээр байр, БЗД-ийн 5-р хорооны 6-р байрны гэр бүлээс үүдэлтэй голомт 40
-Микс пиццаны голомт 15
-Хүүхдийн асрамжид гарсан голомт 3 багш, 2 хүүхэд өвчлөөд байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР