Өргөө амаржих газарт коронавирусийн халдвартай эх амаржжээ. Тухайн эх эмнэлэгт хэвтэхийн урд өдөр шинжилгээ өгсөн бөгөөд маргааш өглөө нь хариу гарах байж. Гэвч урд өдөр нь өвдөж хагалгаагаар төржээ.
Харин маргааш өглөө нь шинжилгээний хариу гарч халдвартай нь батлагдсан байна. Тиймээс эх, нярайг Өргөө амаржих газарт тусгаарласан байна. Эх нярайн биеийн байдал хэвийн байна.
Мөн хавьтал болсон эхчүүд, эмч ажилтнуудыг мөн тусгаарлажээ. Түүнээс гадна тухайн иргэний ар гэрийн 3 хүн ч мөн тусгаарлагджээ.
Эх сурвалж: shuurhai.mn