Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 35 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт каластр халдвар 1306 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 1814 хүн халдвар авснаас эдгэрсэн хүний тоо 1358 байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР