fbpx Х.Нямбаатар: Цахим гав зүүх хууль хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Х.Нямбаатар: Цахим гав зүүх хууль хэрэгжиж эхэллээ

Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан билээ.

Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа юм.

Тодруулбал, Цахим гавыг хөл, гарт нь зүүх бөгөөд шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэх талаар судалгаа гарчээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим гавтай холбоотой дараах зүйлийг нийтэлжээ. Тэрбээр “Хөнгөн, болгоомжгүй, анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал хорих биш цахим бугуйвч зүүж зорчих эрхийг нь хязгаарлах замаар гэр бүлийнхэнтэйгээ байж, сурч хөдөлмөрлөх боломжтой байдлаар тодорхой хуулийн хязгаарлалтад орж ял эдлэх хууль хэрэгжиж эхэлсэн” гэжээ.

ВИДЕО:
ВИДЕО: "Нарантуул" худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ
 
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ