Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 38 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрчээ.
Шинээл илэрсэн хүмүүсийн 5 нь эх үүсвэр тодорхойгүй байна.
Ингэснээр Улаанбаатарт нийт тохиолдол 1092 болсон бол бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд 32 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийт 1928 хүн халдварлаж 1430 хүн эдгэрээд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР