Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 61 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Эдгээр нь бүгд нийслэл Улаанбаатар хотод байгаа бөгөөд орон нутагт гараагүй байна.
Халдварын сүүлийн голомтууд эрс нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ анхааруулж байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1989 хүн халдвар авсан бөгөөд нийт эдгэрсэн нь 1449 байгаа юм. 19 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Энэ удаагийн 61 тохиолдол өнгөрсөн хугацаанд Монгол Улсад дотоодод бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР