Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Идэвхтэй байгаа голомтуудыг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Хороодод халдвар бүртгэгдэж байгаа ч идэвхжил нь буурсаар байгаа. Харин дараах хороодын идэвхжил маш өндөр байна" гэв. Тодруулбал,
- БГД-ийн 2, 11, 17, 20, 24
- БЗД-ийн 5, 9, 10, 13, 17, 16, 21, 26, 27
- СБД-ийн 7, 18
- СХД-ийн 3, 7, 21, 28, 32, 34, 36, 41
- ХУД-ийн 15, 17, 20
- Чингэлтэй дүүргийн 3, 10, 11 дүгээр хороодод идэвхжил нэлээд өндөр байна гэв.
Ялангуяа нийтийн байранд өвчлөл маш идэвхтэй байна. Сүхбаатар 16, 17 дугаар хороонд байдаг Бэлхийн гудамжинд идэвхжил өндөр байна. Энд нийтийн байр байдаг юм байна. СХД-ийн Овоотын нийтийн байр гэх мэт.