fbpx Л.Оюун-Эрдэнэ: Нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг гаргасан. Энэ талаарх Ерөнхий сайдын байр суурийг тодруулахад тэрбээр “Шулуухан хэлчихье, нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг олон болгохын төлөө тэр мөнгийг зарцуулах ёстой.

Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь бөгөөд барих дотоод философи. 

Халамжтай холбоотой асуудлыг хөдөлмөрт шилжүүлэх нь өнөөдөр сонсоход давс мэт байгаа ч бид ингэхээс өөр гарцгүй" гэв. 

Эх сурвалж: shuurhai.mn

Зөвшөөрсөн салбарын хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын 15 хүртэл хувь нь хувийн машинаараа зорчино
Зөвшөөрсөн салбарын хувийн хэвшлийн байгууллагын ажилчдын 15 хүртэл хувь нь хувийн машинаараа зорчино
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ