Өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг хангах зорилгоор хүнсний бөөний төвүүдийг нээсэн билээ.
Энэ сургаар иргэдийн хөдөлгөөн 50 хувиар нэмэгдсэнийг УОК мэдээлж байна. Хүнсний бөөний төвүүд нээгдсэнээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэх шаардлагагүй байсан ч иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр замын хөдөлгөөнд ачаалал нэмэгдүүлж байгааг анхааруулж байна.
Тиймээс зөвшөөрөгдсөн салбараас бусад салбарын иргэд гэртээ халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn