Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттай нээх талаар албаныхан мэдээлсэн.
Үүний дагуу өнөөдөр /2021.02.19/ “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээнэ.
Харин маргааш Бөмбөгөр-1 худалдааны төв, Содон бөмбөгөр худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв болон Амгалан зах нээгдэх юм байна.