fbpx Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: АЛТАЙ ТАВАН БОГД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Манай 76
Огноо
Унших
7 минут 6 секунд

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: АЛТАЙ ТАВАН БОГД

Монгол орны дээвэр болсон  хамгийн өндөр уул, эртний хүний  мөр олдсон  түүхийн дурсгалт, байгалийн цогцолбор  газар, Төрийн тахилгат  Алтай Таван Богд хайрханд алтны эрэлчид эзэн суух эрхээ хэдийнэ  дархалжээ.

Алтай Таван Богд уул Баян-Өлгий аймгийн  Улаан хус, Цэнгэл сумын заагт оршдог. Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж  2012 онд зарлиг гарган   төрийн тахилгатай болгож дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар болсон. 1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрыг  улсын хамгаалалтанд авсан байдаг. Гэтэл  тахилгат хайрханы тэргүүн  бэлд 2003.63 га талбайд  “Эс Жи групп” хэмээх  компани  2018 онд алтны хайгуул олборлолтын   зөвшөөрөл авсан байдаг. Мөн “Цэцэ Гоулд Ресус” гэх компанид   Цэнгэл сумын  Бор бургацын аманд  14484. 58 га газарт геологийн хайгуул хийх зөвшөөрөл олгосон асуудал ч хөндөгддөг.

“Эс Жи групп”-ийн  авсан MV-021083  тоот лицензийн талбайд  50 гаруй   айлын  өвөлжөө орсон тул малчдын төлөөлөл   эсэргүүцээд  дийлээгүй. Түүнээс гадна Ногоон дарь эхийн хад, Сүүн гол, Шар гол зэрэг өвөрмөц тогтоцтой газрууд,  эртний  булш, бунхан  багтсан  асуудлыг нутгийн иргэд орон нутгийнхаа удирдлагуудад тавиад  шийдэгдээгүй.  Сумын дарга  нь аймгийн дарга нартай хуйвалдан  иргэдийн шаардлага, хүсэлтийг зохих газар нь явуулахгүй дарагдуулсан. Орон нутагт засаглаж байсан улс төрийн намын бүлэглэл, нутгийн удирдлагууд  асуудлыг шийдэж өгөхгүй  байсан тул  нутгийн иргэд өнгөрсөн намар Төрийн тэргүүнд хүсэлт тавьж байв.

“Эс Жи групп” уг лицензийг  хууль, журмын дагуу авсан гэдэг. Гэтэл тэр нь  бодит байдалд өөр байгаа юм. Малчдын эрх ашиг,  түүхийн  дурсгал, дэлхийд танигдсан хаан уул,  төрийн тахилгат  хайрханы  бүрэн бүтэн байдал гээд яривал маш олон зөрчил тэнд үүсээд буй. Тухайлбал, уул уурхайн компаниуд  Сүүн гол, Ховд голын эргээр хайгуул,  олборлолт хийж, усны  сав газрыг хөндсөн. Ойр хавийн  ан амьтад  дүрвэн  дайжсан. Хайгуул хийж байгаа газарт   нь хүн шороонд дарагдаж нас барсан ч хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээллүүд дуулддаг. Цэнгэл сумын  газар нутгийн нэлээд хэсэг нь Монгол Алтайн уулсын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Сумын иргэдийн хүсэлт шаардлагаар ч багагүй хэмжээний газар нутгийг 2008 онд сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хэрэгцээний газар болгож, хамгаалалтад авчээ. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан газар нутагт сумын ИТХ болон багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэргүйгээр аймгийн ИТХ-ын дарга нь  дур мэдэн тогтоол гаргаж геологийн хайгуул хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлыг иргэдийн зүгээс гаргаж  тавьж байсан юм.

 

Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг “дархан” байлгах уу.

 

Хамгийн гол нь иргэдийн гомдол, хүсэлтийн мөрөөр ямар шийдвэр гаргасан нь одоо болтол тодорхойгүй. Одоогоор “Цэцэ Гоулд Ресус”, “Эс Жи групп”-д хууль дүрэм сануулсан, БОАЖЯ, АМГТГ-аас ажлын хэсэг гарч бодит байдыг  шалгасан,  зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцласан эсэх талаар  ямар ч мэдээлэл алга.

Байгаль орчны судалгаа, дүнгээс үзвэл Алтай Таван Богд орчмын нутаг, цогцолбор газарт олон гол  ус ширгэсэн, байгалийн доройтолд орсон гэх мэдээллүүд бүртгэгджээ. Уул уурхайн компаниуд эрэг орчмыг нь ухаж төнхөж буй Ховд гол гэхэд л  Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос  эх авч 516 км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд голын сав газар Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Буянт нийт 14 сумдын нутгаар дайран урсдаг. Сүүлийн 10 жилийн байдлаар Ховд голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Баян-Өлгий аймгийн нутагт 313 гол, 1215 нуур тоологдсоноос 179 нуур, 21 гол горхи, 73 булаг шанд ширгэжээ.  Ховд голоос  эх авдаг Даян, Хотон, Хурган нуурын орчимд 1970-1988 он хүртэл хөрөө рам ажиллаж олон жил ихээхэн хэмжээний мод бэлтгэж байсны улмаас шинэсэн ойн нөөц хомсдож хуурайшилт, цэвдэгийн хайлалт нэмэгдэх гол үндсэн шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн  дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн  хам нөлөөгөөр  өндөр уулын мөнх цас, мөсөн гол, цэвдэг, намаг зэргийн талбайн хэмжээ багассан  тул  голуудын урсацын хэмжээ багассан гэсэн судалгаа байдаг. Үүн дээр хариуцлагагүй уул уурхай нэмэгдвэл бүс нутгийн байгаль орчны доройтол улам газар авна. Иймээс уул уурхайг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг  тус нутагт өнө удаан жил оршин амьдарч ирсэн уугуул иргэд хүсч байгаа юм.

Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг “дархан” байлгах уу. Энэ асуултад Монголын төр нэг мөр хариулт өгөх цаг хэдийнэ болжээ. “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” цуврал нийтлэлээр бид энэ асуудлыг хөндөж   Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай  болгосон  10 уул, түүнийг тойрсон  цогцолбор   газарт олгосон лицензийн мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Ухах юм бол  тахиж яах юм бэ. Тахих юм бол ухаж  болно гэж үү?!

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​