УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар томилжээ. Тэрээр 2020 оны сонгуулиар АН-д элсч, Орхон аймагт УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан юм.
Түүнээс хойш нам жим болсон ч одооноос Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлж байна.
Намын тамга, тэмдэг, дарга удирдлагын асуудалтай байгаа АН-д хууль зүйн хувьд цэгцлэх асуудал нэлээд олон бий. Энэ ажлыг О.Баасанхүү базаах нь.
Эх сурвалж: shuurhai.mn