Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор нийт 30 хүнээс коронавирус батлагджээ. Эдгээрийн 16 нь “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээнээс батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс аж.
Үлдсэн 14 хүн нь өмнө нь батлагдсан хүмүүсийн мөн ойрын хавьтлууд байна. Ингэснээр Улаанбаатарт нийт халдвар 1989 болсон бол өнгөрсөн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Улсын хэмжээнд каластр халдвар батлагдсан хүний тоо 2315 болсон бол нийт халдвар 2831 болж үүнээс 2150 нь эдгэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn