Коронавирусийн халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Үүний 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс аж. Мөн сүүлийн 24 цагт 53 хүн эмнэлгээс гарчээ.
Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн байна.
Өдгөө 666 хүн эмчилгээнд байгаа бөгөөд маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78, хөнгөн 580 хүн байгаа юм байна.