Монголын улс төрийн хоёр том хүчний нэг гэгддэг АН өнөөдөр хүчин мөхөс байна.
2020 оны сонгуулиас хойш С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр хүний халаасны нам болж, тамга тэмдэг, даргагүй жил орчмын хугацааг үдлээ. Эцэст нь аль аль нь шүүхдэлцэж, хэн нь ч биш болж таарсан. Гэвч тоглолт дууссангүй.
Ц.Туваан болон түүний гишүүд "АН-ынхан ойлголцож нэг талд гарсан. Одоо даргаа сонгох сунгааг эхлүүлье" гээд хугацаа товлосон мэдэгдэл хийсэн. Даргын сунгаанд өрсөлдөх хүмүүс ч эхнээсээ өөрсдийгөө зарласан. Гэтэл араас нь С.Эрдэнэ уг мэдэгдлийг үгүйсгээдхэв. Ингээд харахаар тус намын дарга хэн байгаа нь дахиад л бүрхэг боллоо.
Гэтэл тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. МАН-тэй хүчтэй өрсөлдөх сөрөг хүчин АН-ын өнөөдрийн дүр зураг, ирээдүй тун бүрхэг байна. Ийм байдлаар даргаа сонголоо ч олон нийт, дэмжигчдийн итгэл шалдаа буутал унасан үед Ерөнхийлөгчийн сонгууль болж таарч байна. Өнөөг хүртэл хөл толгой нь олдохгүй байгаа АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийг санах ч хэрэггүй боллоо.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР