Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын шуурхай мэдээлэл хийв.
УДЭТ-ын "Анна Каренина" тоглолтод оролцсон 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин маргааш буюу Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах байсан ч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Энэ асуудлаар өнөөдөр 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.
Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхаарууллаа.
Эх сурвалж: shuurhai.mn