fbpx Ерөнхийлөгч намд зөвлөх эрхтэй юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 30 секунд

Ерөнхийлөгч намд зөвлөх эрхтэй юу?

Үндсэн хуулийн  гучдугаар зүйлд, “Монгол Улсын Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заасан.  Мөн Үндсэн хуульд  Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор намаасаа татгалзаж, намын бус зарчмаар ажиллана” хэмээн тунхаглаж өгсөн.  Удахгүй  Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа.  Тэрээр Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэвээр байгаа.  Гэвч өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын Төрийн тэргүүний хийсэн мэдэгдэл хэтэрхий жижигхэн улс төр байлаа.  Тэрээр АН-ын дотоод хэрүүлд, хүч нэмж захидал зөвлөмж илгээжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албан ёсны цахим хуудастаа ийнхүү  байр сууриа илэрхийлсэн байна. “...Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед АН-ын даргын сонгууль болох гэж байна.  Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ. Эрхэм журмын нөхөд өө, Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх ёстой” хэмээн хэлсэнчлэн сэтгэж, намын даргын сонгуулийг өргөн утгаар нь харж оролцохыг та бүхэнд уриалж байна. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй. 2000 онд ардчиллын дууч С.Цогтсайхан бидэнд захихдаа “Лидерүүдийн алдаанаас ардчилсан хүчнүүдийн нэр төр цэвэр гараагүй. Буруугүй мөртлөө ардчиллыг дэмжигч бидний нэр хүнд ч мөн адилхан буруутсан.

 

Хэн нь ч уснаас хуурай гараагүй…..Хэрэв бид Монголын ардчиллыг баталгаажуулан гүнзгийрүүлье гэвэл хүчээ нэгтгэх хэрэгтэй”  гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.” гэжээ.

 

Төрийн тэргүүний зөвлөмжөөс харахад аливаа нөхцөл байдлыг АН-ын гишүүддээ анхааруулсан, сануулсан өнгө аяс анзаарагдаж байна. Зарим хэсэгт нөлөөлөх оролдлого ч байгаа юм. АН-ын хувьд тамга ч  үгүй, дарга ч үгүй одоо ч дотооддоо зодоонтой байгаа. ҮБХ-ноос намын даргын сунгааг явуулахаар  сонгон шалгаруулалт зарласан ч  хуучин дарга С.Эрдэнийн талынхан  хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.  АН-ын дарга асан С.Эрдэнэ уг нь сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн.  Гэвч удалгүй  “Ц.Туваан  Ерөнхийлөгч Х.Баттулгын  гар хөл болж намаа самарч байна.  Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирсэн.  Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн. Сүүлдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж,  бие биенээ намаасаа хөөж үзүүлэв. Одоо хоёр талд намын дарга сонгон шалгаруулж үзүүлэх л дутуу байх шиг байна.

 

Сөрөг хүчний дотоод зодоон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “далд” агуулгаар хүч нэмж байна гэх яриа улс төрийн хүрээнд  байсан.  Гэвч  энэ удаа тэрээр ил гарч ирж, мэдэгдэл зөвлөмж хүргүүлсэн нь  хуульд хэр нийцэж байгаа бол. Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ын гишүүдэд зөвлөх эрх бий юу.  Уг нь Төрийн тэргүүн бол Монгол Улсын Төрийн тэргүүн л байх учиртай юм.

 

АН-ын хувьд Ц.Тувааны талаас өнгөрсөн баасан гаригт намын даргын сонгуулийг зарласан. Намын даргад, сайд асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвдаваа, Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,  хуульч О.Алтангэрэл, Б.Амарсайхан, С.Билэгсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ш.Жандос, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, П.Галиндэв, Б.Тулгат, М.Чимэддорж, П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Лхагвадорж, Т.Энхсайхан нар нэр дэвшжээ. Үүнээс  Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг нэр дэвшүүлэхээс татгалзсан гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн  намын даргын сунгаанд оролцох Дотоод сонгуулийн хороог С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. Тэгэхээр энэ удаагийн АН-ын даргын сунгаа ч амжилттай болно гэдэгт эргэлзээтэй байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуц, ухна 25 саяар худалдаж авах ТЕНДЕР зарлажээ
Хуц, ухна 25 саяар худалдаж авах ТЕНДЕР зарлажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​